MONGOLCOMMENTS.mn: | Сонгууль | Нийтлэл | Ярилцлага | Сурвалжилга | Видео | Фото
Холбоо барих
 
 ОНЦЛОХ МЭДЭЭ
Breaking news, Money & Finance    
BMW бүрэн автомат жолоодлоготой машинаа 2021 онд худалдаална ...
Headlines
Бусад | Ярилцлага

Монголын анхны шилдэг загвар өмсөгч Б.Шатарцэцэг: Миний нэлээн хэдэн охидоор тоглосон болохоор би “Цагаан шонхор”-ын Ч.Энхтайванд дургүй
2017 оны 01-р сарын 02, 06:37:51
new photo


Сайхан бүсгүйчүүд хэзээд олны анхаарлын төвд байдаг. “Монголын сайхан бүсгүй” тэмцээний манлайлагчид, шилдэг загвар өмсөгчид буюу загварын ахмад үеийнхэн  он цаг улиран одох тусмаа улам л үнэ цэнтэй болж байна.
Анх “Гоёл” наадмыг “Мода” нэртэйгээр зохион байгуулж байхад анхны шилдэг загвар өмсөгч, одоогийнхоор бол Топ моделиор шалгарсан Б.Шатарцэцэгийг энэ удаа бид нэлээдгүй сураг ажиг тавьсны эцэст уулзах болзоо тавьсан юм.
Ясны сайхан бүсгүй сайхнаараа л байдаг аж. Зүс царай, бие галбир гойд сайхнаараа байгаа тэрбээр Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Жаргалсайханы найдвартай ар тал. Өдгөө гурван сайхан хүүхдийн ээж болсон Б.Шатарцэцэг гоо үзэсгэлэнгээ хадгалаад зогсохгүй загварынхан дундаа боловсрол гойд сайтайд тооцогддог, тэр хэмжээгээр залуу үеийнхэндээ хамгийн ихээр хүндлэгдэж ирсэн билээ. Хүсэл сонирхлоороо гольфийн сайн тамирчин болж, нам жимхэн амьдрахыг эрхэмлэдэг тэрбээр шулуун шударга яриа, үнэнийг үргэлж өчдөгөөрөө загварынхан дундаа Хатан хаан мэт өөрийн орон зайг бүрдүүлж, оршин тогнож ирснийг үнэлэхгүй орхиж болохгүй.

-Бидний урилгыг хүлээн авсанд талархаж байна. Ингэхэд Шатарцэцэг их содон нэр. Энэ сайхан нэр ямар утгатай вэ гэдгээс хоёулаа яриагаа эхлэе. Учир нь хүний нэр хувь заяаг удирддаг гэж сонссон юм байна?
-Энэ нэр их төвөгтэй /инээв/. Би айлын тав дахь хүүхэд. Намайг отголж байна гэж үзээд ийм нэр өгсөн шиг байна лээ. Социализмын үед эхний хүүхдүүдийнхээ нэрийг дүү нарт нь холбож, холиод өгдөг байсан даа. Миний хамгийн том ахыг Шатарпунцаг гэдэг. Тэр ахын маань нэрийг лам хүн өгсөн гэнэ лээ. Тэгээд л Шатарыг нь аваад ард нь Цэцэг залгаад эмэгтэйлэг болгоод өгичхсөн юм билээ л. Нэмж хэлэхэд эртний нэг хvчирхэг овог аймаг эхэндээ ийм нэртэй байсан гэж нэгэн эрдэмтэний бичсэн номноос уншиж байсан юм байна.
-Тэгээд отголсон уу, үгүй юу?
-Отголоогүй ээ. Араас нь гурав гараад ирсэн. Манайх найман хүүхэдтэй. Гэхдээ би дөрөв, таван нас хүртэлээ эрхэлж амжсаан. Тэгээд л тэр чигээрээ эрхлээд өсчихсөн дөө.
-Та их эрх гэдэг нь одоо ч анзаарагдаж байна. Ингэхэд олуулаа өссөн юм байна. Олуулаа байх дуртай биз?
-Үгүй. Олуулаа өссөн хэрнээ би олуулаа байх тийм ч дуртай биш. Багаасаа өөрийн гэсэн ертөнцтэй хүүхэд байсан. Ээж, аав маань ч энэ үзэл бодол, байр суурь, өөрийн ертөнцийг маань эвдэхгүйгээр өсгөсөн л дөө.
-Танайхнаас танаас өөр загварын хүн байна уу?
-Байхгүй. Ер нь загварын хүн надаас өөр байхгүй дээ. Би бага байхын л өөр хүүхэд байсан гэж одоо боддог. Социализмын үеийн хүмүүс намайг гаж үзэл бодолтой, тэрслүү хүн л гэж хардаг байсан байх. Багаасаа л форм болсон хувцас өмсөх дургүй, тавдугаар ангиасаа эхлээд хуучин хувцсыг тайрч, янзалж, өөрчлөөд өмсчихдөг байж билээ. Сургуулийн формоо ч бас янзлаад арай ондоо цэнхэр, ногоондуу өнгөтэй плать дээр цагаан хормогч хослуулан 10-р ангиа төгсөж байсан удаатай. Ингээд л эрх чөлөө мандтугай гээд үсээ панк стилээр засуулж, өөрийн дуртай трендээр /80-аад оны гудамжны гэгддэг хэв маягаар/ хувцаслаж эхэлсэн дээ. Загвар дизайн, оёж урлахыг бүгдийг нь л өөрөө хийнэ дээ.

Үргэлжлэлийг People сэтгүүлээс хүлээн авч уншина уу,

Хэвлэх Share
new photoС.ЭРДЭНЭ: АН ЭРХ МЭДЭЛ, АЛБАН ТУШААЛД ТУЛГУУРЛАСАН ФРАКЦУУДЫН НЭГДЭЛ БИШ ҮЗЭЛ БОДОЛ, ОНОЛД ТУЛГУУРЛАСАН БОДЛОГЫН НАМ БАЙХ ЁСТОЙ
new photoБ.Батзаяа: Эйнштейн шиг агууг бүтээхгүй ч түүхэнд нэрээ үлдээхийг хүснэ
new photoД.Эрдэнэбат: МАН-ын мөрийн хөтөлбөрийг байнга сануулна
new photoС.Жавхлан: Эд нарыг бүгдийг нь монгол дээл өмсгөж сургана
new photoЛ.Эрхэмбаяр: Хэзээ ч огцроход бэлэн байна
new photoЦ.Содномцэрэн: Саналын хайрцагны лацыг хуулж, саналаа хийсэн зөрчил хоёр гарсан
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolcomments.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл бичих



0Зочин 2017-01-15, 10:51:35
http://Cash4Visits.com/ref.php?refId=344036 энэ линкээр нэвтэрч ороод Register now дарж бүртгүүлсэнээр 2$ таны дансанд орох бөгөөд цаашид таны линкээр зочилсон хүний тоогоор 0,5$ нэмэгдэж орох болно. Хамгийн багадаа 30$ хүрэхэд та мөнгөө авах эрхтэй болох бөгөөд тус веб сайтаас олон улсын карт бэлэглэх бөгөөд Голомтбанк болон Капитрон банк ашиглан мөнгөө авах боломжтой. Одоогоор тус сайтад 380000 гаруй мянган гишүүн бүртгэлтэй байгаа бөгөөд өдөртөө 5-30$ доллар сардаа 150-900$ долларын цалинтай ажиллаж байна. Интернет хандалтын тоогоор тус сайтад интернетийн компаниуд мөнгө төлдөг бөгөөд хичээнгүйгээр линкэн дээрээ хүн элсүүлээд хийгээд үз. Харин үр дүнг гагцхүү та л гаргаж чадна. Мянга сонсохоор нэг үз гэдэг, линкээр ороод үзээрэй. Таниас элдэв бусын нэмэлт зүйл шаардахгүй. Маш амархан шүү. Амжилт.

People сэтгүүлээр сонин юу байна вэ?
2016 оны 11-р сарын 16, 12:27:56
Бусад видео

MONGOLCOMMENTS.mn

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.