MONGOLCOMMENTS.mn: | Сонгууль | Нийтлэл | Ярилцлага | Сурвалжилга | Видео | Фото
Холбоо барих
 
 ОНЦЛОХ МЭДЭЭ
Breaking news, Money & Finance    
Фэнг Шүйг ашиглан гэр бүлдээ хэрхэн эерэг уур амьсгал, амжилтыг авчрах вэ? ...
Headlines
Бусад | Хөндөх сэдэв

Эрдэнэтчүүд Ч.Ганзориг захирлаа дахин ирвэл алга нижигнүүлэн угтана
2016 оны 11-р сарын 16, 12:49:32
new photo


2008 оноос Эрдэнэт үйлдвэрийн даргаар ажилласан Ч.Ганзоригийг дахин томилуулах талаар яриа гарсан нь үнэхээр нүдээ олсон хэрэг болов. Тэрээр Эрдэнэтийг дөрвөн жил гаруй гарамгай удирдаж, Монгол Улсын төсвийн 70 хувийг бүрдүүлж ирсэн. Үндсэндээ тэр жилүүдэд Ч.Ганзоригийн нуруун дээр Монгол улс тогтож байсан гэхэд хилсдэхгүй. Төрийн албан хаагчдын цалин, хөгшчүүлийн тэтгэвэр, оюутны тэтгэлэг, хүүхдийн мөнгө гээд Монголын өрх бүрийн амьдралын баталгааг хангахад үнэтэй нэмэр оруулсан хүн бол маргаангүй Ч.Ганзориг.
Мөн түүнийг хувийн хэвшлээ сайтар дэмждэг гэж бизнесийн хүрээнийхэн ярилцдаг. “Ёстой жудагтай, хүнд тусархуу, шударга, зарчимч, за гэвэл ёогүй хүн дээ” гэж нөхөд нь үнэлдэг юм билээ. Үнэхээр ч Ч.Ганзоригийн тусламжтайгаар өөдөлж дэвшсэн олон хүн байдаг аж. Түүний ачаар амьдралын баталгаатай, ажил төрөлтэй болсон хүмүүс “Ганзоригийгоо шүтэж амьдардаг” гэж хүртэл хэлж байсан удаатай. Гэр бүлдээ анхаарал халамж сайтай, ноён нуруутай жинхэнэ эцэг хүн гэж түүнийг хэлж болно. Төрсөн хүү нь УИХ-ын гишүүнээр сонгогдсон гэхээр хүүхдүүдийнхээ хүмүүжил, мэдлэг боловсролд хэр анхаарсан нь харагддаг. Ямар ч тохиолдолд гэр бүл нэгдүгээрт гэсэн зарчим баримталдаг Ч.Ганзоригоос зарим улстөрч, бизнесмэнүүд үлгэр дуурайл авууштай.
Монгол ёс заншлаа дээдэлдэг. Үндэсний спортын хөгжилд асар их хөрөнгө оруулалт хийсэн гээд гавъяаг нь тоочоод барахгүй. Төр засгаас ч ажил үйлсийг нь үнэлж 2011 онд Төрийн соёрхол хүртээсэн юм. Ийм мэргэшсэн удирдагч эргээд Эрдэнэт үйлдвэрийнхээ даргаар очиход эрдэнэтчүүд алга нижигнүүлэн хүлээ авна гэдэгт итгэлтэй байна.

Хэвлэх Share
new photoБОЛОВСРОЛГҮЙ УДИРДАГЧДЫН ЖАГСААЛТАД МОНГОЛ УЛС ЭРЭМБЭЛЭГДЭХ ҮҮ
new photo “АПУ” П.Батсайханы дагавар хүү Б.Гантиг төрсөн эцэг, өсгөсөн эмээгээсээ нүүр буруулаад 30 жил боллоо
new photoУИХ-ын гишүүн Б.Саранчимэг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн газраас дүү Б.Наранхүүдээ өгч, барилгын ажил эхлүүллээ
new photo7 тэрбум төгрөгийн өртөгтэй хаусын эзэд буюу "ACEM вилла"-гийн анхны худалдан авагч нар хэн бэ?
new photo“Дүнжингарав”-ын эзэгтэй сайхан аалиараа бусдыг хайлуулсаар
new photoСү.Батболдыг оффшор данстай гэдгийг дахин зарлалаа
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolcomments.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл бичих



Малчдын улсын зөвлөгөөн болно
2017 оны 05-р сарын 23, 02:36:36
Марафончин Ц.Сандуй
2017 оны 05-р сарын 22, 05:01:00
Дэлхийн удирдагчдын боловсрол
2017 оны 05-р сарын 22, 11:05:45
Бусад видео

MONGOLCOMMENTS.mn

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.