MONGOLCOMMENTS.mn: | Сонгууль | Нийтлэл | Ярилцлага | Сурвалжилга | Видео | Фото
Холбоо барих
 
 ОНЦЛОХ МЭДЭЭ
Breaking news, Money & Finance    
BMW бүрэн автомат жолоодлоготой машинаа 2021 онд худалдаална ...
Headlines
Бусад | Шар мэдээ

Топ модель Ч.Ундрах: Хүн хүнээ олж суувал хайр ундраад, амьдрал сайхан л байдаг юм байна
2016 оны 11-р сарын 16, 12:38:19
new photo


Ихэмсэг, эмэгтэйлэг, өнгө төрхийн хувьд дахин давтагдашгүй тийм нэгэн бүсгүй бол Топ модель Ч.Ундрах. Тайзнаа ийм л бүсгүй алхдагийг бид мэднэ. Гэтэл ярилцахаар ирсэн бүсгүй оо энгэсэггүй, цэвэрхэн цайвар арьстай, нүдний шил бүхий Baby face байх аж. Яг л олон ааштай хаврыг санагдуулам өнгө төрхөө өөрчилж чаддаг Ч.Ундрах бүсгүй миний өмнө сууж байна.
Түүнээс асуух зүйл олон. Наад зах нь хэвлэлийнхэнд “барьж идүүлэх” шахам болоод буй асуудал бол найз топ модель Ч.Туяацэцэгийнхээ нөхрийг булааж суусан гэх яриа. Мөн саяхан мэндэлсэн бяцхан үр, амьдралын бартаа, ашиг хонжоо, аз жаргал гээд л түүнтэй олон сэдвээр ярилцахыг ихэд яарч билээ.


-Нартай, цастай энэ сайхан өдрийн мэнд хүргэе. Хэр барагтаа ярилцлага өгдөггүй хүн бидний саналыг хүлээж авсанд талархаж байна?

-Та бүхэнд ч гэсэн энэ сайхан өдрийн мэнд хүргэе. Харин тийм. Би ер нь ярилцлага өгөөд байдаггүй. Харин танай сэтгүүл тун дажгүй, эерэг санагдсан учраас ярилцаад үзье гэж бодлоо.
-Баярлалаа. Танай гэр бүл саяхан шинэ хүнээ хүлээж авсан. Баяр хөөр, аз жаргалтай басхүү ачаалал ихтэй байгаа биз?
-Тийм шүү. Төрөөд хоёр сар л болж байна. Ачаалал ихтэй ч аз жаргалтай, баяр хөөртэй байна. Хөөрхөн охинтой болсон.
-Өө, одоо ингээд хоёр гүнжтэй болчихов уу?
-Хоёр охинтой болсон. Охидууд их хөөрхөн шүү.
-Нярайлаад удаагүй гэхэд хэвийн жиндээ орчихож. Яаж ийм хурдан жиндээ орж чадав аа?
-За, би бүр 20 кг нэмсэн. Ургийн жин хэвийн хэрнээ би өөрөө 20 кг нэмсэн. Угаасаа ч тэгж төрдөг юм. Төрөөд дөнгөж хоёр сар болж байгаа учраас спортоор хичээллэх гэх мэтээр өөртөө анхаарал тавьж амжихгүй, цаг хугацааны хувьд ч арга хэмжээ авахад арай эрт байна. Гэхдээ төрөөд л аажмаар хэвийн жиндээ хүрчихдэг.

Үргэлжлэлийг People сэтгүүлээс уншина уу.

Хэвлэх Share
new photoХалхын атаманы гэргий Ж.Энх-Оюуны гоо сайхны хагалбар эмгэнэл болж байна уу?
new photoАсасэкирюү Дашнямын аав Л.Бадарч: Хүүгээ үндэсний бөхөөр барилдсан бол цол авсан эсэхийг мэдэхгүй
new photoДуучин Э.Чулуунчимэгийн мөрөөдөл биелжээ
new photoЦаг хүнд байгаа ч Сангийн яамны Төрийн нарийн Б.Нямаагийн бизнес цэцэглэсээр байна
new photoДуучин Нараг ганц бие амьдрахад салсан нөхрийнх нь аав ээж нөлөөлжээ
new photo Б.Цэцэг мисс Ю.Балжидмааг “Ард түмний ялагч” гэж өргөмжлөв
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolcomments.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл бичих



Б.Сэр-Од мөнгөн медаль хүртлээ
2017 оны 04-р сарын 17, 01:00:02
Бусад видео

MONGOLCOMMENTS.mn

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.