MONGOLCOMMENTS.mn: | Сонгууль | Нийтлэл | Ярилцлага | Сурвалжилга | Видео | Фото
Холбоо барих
 
 ОНЦЛОХ МЭДЭЭ
Breaking news, Money & Finance    
Фэнг Шүйг ашиглан гэр бүлдээ хэрхэн эерэг уур амьсгал, амжилтыг авчрах вэ? ...
Headlines
Бусад | Улс төр

Ц.Нямдорж : "Эрдэнэт”-ээс алга болсон 100 тэрбум ХХБ-ны хоёр үйлдвэр рүү орсон
2016 оны 10-р сарын 19, 09:29:00
new photo

 

 

Худалдаа хөгжлийн банкны мэдэлд очоод байгаа “Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой шинэ шуугиан дэгдсэн нь үйлдвэрээс алга болсон гэгдэж буй 100 тэрбум төгрөг юм. Улс төрийн хүрээнийхнээс Эрдэнэтийн асуудлаар дагнаад байгаа УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж алга болсон мөнгийг дараах байдлаар тайлбарлалаа.

"Хөтөлийн цемент шохойн үйлдвэр”, "Дарханы төмөрлөгийн үйлдвэр” хоёул Худалдаа хөгжлийн банкны мэдэлд шилжсэн. Тэгвэл эдгээр үйлдвэрүүд "Эрдэнэт” үйлдвэртэй худалдах худалдан авах гэрээ байгуулсан байна. Тухайлбал, 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдөр "Хөтөлийн цемент шохойн үйлдвэр”, "Эрдэнэт” үйлдвэртэй 2017-2021 он хүртэл таван жилийн хугацаанд шохой нийлүүлэх гэрээ байгуулжээ. Ингэхдээ урьдчилгаа төлбөр болох 15 тэрбум 258 сая төгрөгийг авахаар гэрээлж. Тэгвэл "Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-тэй мөн адил таван жилийн хугацаанд ган бөмбөлөг нийлүүлэх гэрээ хийж урьдчилгаа болох 87 тэрбум 119 сая төгрөгийг авахаар тусгасан байна. Үндсэндээ энэ хоёр гэрээгээр "Эрдэнэт” үйлдвэрийн алга болсон гэгдэх 100 тэрбум төгрөгийн асуудал тайлагдаж байгаа юм. Хачирхалтай нь ийм өндөр мөнгөн дүнтэй гэрээг хэрхэн хийсэн нь тодорхойгүй. Тиймээс хуулийн байгууллага шалгах ёстой гэдгийг УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж хэлэв. Мөн гэрээн дээр бүх талын захирлууд гарын үсэг зурсан байгаа учраас шалгаж, тодруулахад асуудал гарахгүй. Тиймээс энэ асуудлыг УИХ-д өргөн барьж, хууль хяналтын байгууллагаар шалгуулах болно гэлээ.
 
Хэвлэх Share
new photoХоёр хөршийн ерөнхийлөгч хоёул докторын зэрэгтэй
new photoГОЛОГДСОН ЕРӨНХИЙЛӨГЧ Биеэ засаад, гэрээ зас, Гэрээ засаад төрөө зас /Чингис хаан/
new photoУрнаа Каннын кино наадамд баяраа тэмдэглэж явна
new photoДэлхийн удирдагчдын боловсрол
new photoД.Хаянхярваа: "Хар тамхины хэрэгт холбогдож байгаа хүмүүст хууль тэгш үйлчлэх ёстой"
new photoАлдах эрхгүй сонголтын өмнө
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolcomments.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл бичих



Малчдын улсын зөвлөгөөн болно
2017 оны 05-р сарын 23, 02:36:36
Марафончин Ц.Сандуй
2017 оны 05-р сарын 22, 05:01:00
Дэлхийн удирдагчдын боловсрол
2017 оны 05-р сарын 22, 11:05:45
Бусад видео

MONGOLCOMMENTS.mn

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.