MONGOLCOMMENTS.mn: | Сонгууль | Нийтлэл | Ярилцлага | Сурвалжилга | Видео | Фото
Холбоо барих
 
 ОНЦЛОХ МЭДЭЭ
Breaking news, Money & Finance    
BMW бүрэн автомат жолоодлоготой машинаа 2021 онд худалдаална ...
Headlines
Бусад | Сонгууль

Брэд Питт Анжелина Жоли хоёрын дундуур жүжигчин хүүхэн Марион Котийяр “гүйжээ”
2016 оны 09-р сарын 22, 04:14:01
new photo

 

 

Холливудын оддын тухай бичдэг The Inquisitr –д мэдээлснээр Брэд Питт Анжелина Жоли нар салалтын ирмэг дээр ирээд байгаа гэнэ. Өмнө нь Бред нь Гвенетт Пэлтроу руу хэсэгтээ татагдсан ч ардаа хуульчдын бүхэл бүтэн багтай Анжелина 400 сая долларын салалтын үнийн тухай анхааруулж байж зогсоож чадсан. Харин энэ удаад нөхөр нь ухаанаа бүрмөсөн алдсан гэнэ. Бред “Allied” кинонд хамтран тоглож байгаа Марион Котийяр гэдэг франц жүжигчин хүүхэнд ухаангүй татагджээ. Зарим эх сурвалжийн мэдээлснээр энэ хүүхэн өөрөө санаачилга гарган алдартай од гэр бүлийн дундуур зориуд гүйсэн гэнэ. Гэхдээ түүнд ч бас өрсөлдөгч гараад иржээ. Энэ кинонд туслах дүр бүтээж байгаа америк жүжигчин Лиззи Каплан нь Бредийг өвөртөө оруулах гэж улайн цайм өдөж Жоли хоёрын зэрэг толгойны өвчинтэй болсон байна.

-Кино ертөнцийн дээд зиндааны одод энэ гэр бүлийг эхлээд эхнэр нөхрийн хоорондын хэрүүл маргаан эвдэх болсон. Дараа нь бүр ч  ноцтой асуудлууд гарч ирсэн. Өдгөө тэдний хэн нь ч дээрхи хэрүүл маргааныг тэсэж тэсвэрлэн хэр удаан хамт амьдрахаа мэдэхгүй тийм байдалд ороод байна-
 
The Inquisitr –д бисэнээр Жоли нөхрөө хардаж байж суулгахгүй байгаа гэнэ. Нөхөр нь ч зүгээр байгаагүй нь мэдээж. “Allied” кионд Брэдтэй хамтран тоглосон Марион нь маш царайлагийн дээр тун жөтөөч хүүхэн гэнэ. Тэрээр алдартай гэр бүлийн салалтын шалтгаан болж мандан үүгээрээ алдаршихыг хүсэж байгаа тухай хов жив тараад байна.  Өөрөөс нь үл хамааран өрнөж байгаа амрагийн явдалд бухимдсан Жоли бага идэж их ууж бас тамхи татаж байгаа тухай гэр бүлийн хүрээний найз нар нь ам алджээ. Брэд энэ байдлаа татахыг өдөр бүр шахуу сануулж  хэлж байгаа байгаа ч эхнэр нь өөрийгөө бүр гаргуунд  нь хаясан гэнэ. Цагтаа хайрлаж дурлаж байсан эмэгтэй нь нүдэн дээр нь шалдаа буухыг харсан Брэд тэсгэлгүй франц хүүхэн лүү гүйх болжээ. Франц жүжигчин Марион Котийяр нь 2007 онд Холливудад орж ирсэн.
 
 
Өмнө нь тэрээр Гион Кан гэх жүжигчин эрээс хүүхэд төрүүлсэн ч албан ёсоор гэрлээгүй аж.
 

 

Хэвлэх Share
Ганц ч гадаад бүтээгдэхүүнгүй Цагаан сарын ширээгээ засацгаая!
new photoГишүүн асан Д.Бат-Эрдэнэ Хятадуудтай сүжрэхийн учир юу вэ
new photoАТГ-аас алдарт “Фортуна” Н.Батбаярыг шалгаж эхэлжээ
new photoЗ.Энхболд: Бүртгэлийн байгууллага нэг хүн хоёр удаа санал өгөх боломж олгосон байна
new photoХятадын хөрөнгө оруулалттай компани монголын сонгуулийг шийдэж байна
new photoНийтлэлч Баабар С.Эрдэнээс уучлал гуйжээ
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolcomments.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл бичих



0Зочин 2016-11-29, 12:32:49
Fi9y0a <a href="http://lenltksbztaz.com/">lenltksbztaz</a>, [url=http://deriwjpcfkwa.com/]deriwjpcfkwa[/url], [link=http://gesvdfldxerc.com/]gesvdfldxerc[/link], http://kpezwcwqduxr.com/

People сэтгүүлээр сонин юу байна вэ?
2016 оны 11-р сарын 16, 12:27:56
Бусад видео

MONGOLCOMMENTS.mn

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.