MONGOLCOMMENTS.mn: | Сонгууль | Нийтлэл | Ярилцлага | Сурвалжилга | Видео | Фото
Холбоо барих
 
 ОНЦЛОХ МЭДЭЭ
Breaking news, Money & Finance    
Фэнг Шүйг ашиглан гэр бүлдээ хэрхэн эерэг уур амьсгал, амжилтыг авчрах вэ? ...
Headlines
Бусад | Хууль эрхзүй

Ч.Содномцэрэн: Тоо зөрсөн, саналын хуудас нэмж хийсэн зүйл байхгүй гэдгийг хариуцлагатай мэдэгдэж байна
2016 оны 07-р сарын 05, 12:20:25
new photo

УИХ-ын чуулган яг одоо Төрийн ордонд хуралдаж байна. СЕХ-ны дарга Ц.Содномцэрэн дөнгөж сая УИХ-д сонгуулийн дүнтэй холбоотой СЕХ-ны дүнг танилцуулаа. Үүний дараа гишүүд холбогдох асуудалтай холбоотой асуултуудыг асууж байна.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү "Дахин сонгогдож байгаа гишүүддээ өнөөдрийн мэнд хүргэе. СЕХ-ноос хууль дээр төрийн болон төрийн бус байгууллагууд заал танхимаа ашиглуулна гэж заасан байна. Эрдэнэт үйлдвэр үүдэн дээрээ буутай цагдаа зогсоогоод оруулсангүй. Бас гүтгэлэг их байлаа. Энд сонгогдсон хүмүүс хууль зөрчсөн нь тогтоогдвол эргүүлэн татах нөхцөл боломж байгаа юм уу.

АН-ын даргын өчигдрийн мэдэгдэл хийсэн шиг зүйл болсон юм уу. Хоёр газрын лац нь хөдөлсөн тухай та мэдээлж байсан. Тэрийг яаж шийдвэрлэсэн бэ" гэж асуув.

СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн "Сонгуулийн сурталчилгаа явагдаж байх үеэр О.Баасанхүү гишүүнээс Эрдэнэт үйлдвэр оруулахгүй байна гэсэн гомдол ирсэн. Бид энэ талаар Орхон аймгийн сонгуулийн хороонд мэдэгдсэн. Бас өөрт нь хариу өгсөн. Өчигдрийн мэдэгдлийн хариуд бид статистикийн газраас мэдээлэл авсан. Ямар нэгэн тоо зөрсөн, саналын хуудас хийсэн зүйл байхгүй. Машинд уншигдсан саналын тоо 623, машинаас тоологдсон саналын тоо 720 байна гэж ярьсан. Энийг лавлаж үзэхэд хоёр машины тоог хольж ярьсан зүйл гарсан. Энэ бол хоёр машины тоо. Тус тусдаа тоологдсон. Тоо зөрөөгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.

Хоёр газар ноцтой зөрчил гарсан. Санал авах машины лац хөндөгдсөн. Үүнийг бид тэр дор нь таслан зогсоосон. Манай дээр ажиллаж байгаа тагнуулын ажлын хэсэг таслан зогсоож саналыг дахин тоолсон. Ер нь энэ автоматжуулсан систем их хардлага, дарамт шахалт дундуур явж байж ийм үр дүнд хүрсэн. Хуулиа бариад тууштай явсны хүчинд ийм үр дүнд хүрлээ. Явцын дунд будилаантуулах гэсэн хэрэг гарсан. Тэрийг нь бид таслан зогсоосон гэв.

УИХ-ын гишүүн Л.Болд "Автоматжуулсан машиныг хаанаас авдаг юм бэ. Итгэж болохоор байна уу. Дүн зөрсөн талаар ярьсан. Мөн "царцаа" гэж нэрлэгдээд байгаа шилжилт хөдөлгөөнийг яагаад зохицуулаагүй юм бэ" гэв.

СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн "Автомат төхөөрөмж нь хуультай. Энэ хууль 2011 онд батлагдсан. Сонгуульд автоматжуулсан системыг УИХ-аас гаргана гэж заасан. Сонгууль бүрийн өмнө УИХ-аас  тогтоол гаргаж  өгсөн нөхцөлд хэрэглэдэг. Та бүхэн найдвартай юу үгүй юу гэдгийг харлаа. Дүн орон даяар таарлаа. СЕХ-ны төв серверт гарч байгаа дүнг шууд дэлгэцээр гаргасан. Хурууны хээ бол найдвартай. Хурууны хээ нь манайд байдаггүй тагнуулынханд хадгалагдаж байгаа. Шилжилт хөдөлгөөнийн хувьд гэвэл жижиг тойрог дээр л гардаг асуудал. Энэ гомдол сая давтагдаж гарсан. Хуулиараа сонгууль болох өдрөөс 14 хоногийн өмнө шилжиж, 10 хоногийн өмнө бүртгүүлэхийг зөвшөөрсөн. Нийт 18 мянган хүн шилжилт хөдөлгөөн хийгдсэн.

СЕХ эхлээд Солонгосын автомат системийг сонгогсон боловч Төрийн байгуулалтын байнгын хороон дээр унасан. Энэ зүйлийг сонгож болохгүй гэсэн учраас АНУ-ын автомат машиныг сонгохоор болсон. 42 хувьд нь баталгаажуулах тооллого хийсэн" гэв.

Хэвлэх Share
Иргэн Т.Бямбаа Монгол Улсын нэрийг барьж таван сая ам.доллар залилжээ
new photoБулганы АН-ынхан ЗДТГ-ын өрөөнд зодолдож нэгнийгээ хүнд бэртээжээ
new photoДорнод аймгийн МСҮТ-ийн багш нар гурвантаа үсдэлцэн зодолджээ
new photoЭрүүл ахуйн шаардлага хангахгүй нөхцөлд борц үйлдвэрлэж байжээ
new photoМонгол эмэгтэйчүүд удаа дараа хулгай хийгээд баригджээ
new photo “Гашуунсухайтын төмөр зам” компанийг татан буулгав
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolcomments.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл бичих



Малчдын улсын зөвлөгөөн болно
2017 оны 05-р сарын 23, 02:36:36
Марафончин Ц.Сандуй
2017 оны 05-р сарын 22, 05:01:00
Дэлхийн удирдагчдын боловсрол
2017 оны 05-р сарын 22, 11:05:45
Бусад видео

MONGOLCOMMENTS.mn

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.