MONGOLCOMMENTS.mn: | Сонгууль | Нийтлэл | Ярилцлага | Сурвалжилга | Видео | Фото
Холбоо барих
 
 ОНЦЛОХ МЭДЭЭ
Breaking news, Money & Finance    
BMW бүрэн автомат жолоодлоготой машинаа 2021 онд худалдаална ...
Headlines
Бусад | Хөндөх сэдэв

Хувьцааны 30 хувиа худалдахыг хүссэн иргэд 10 хувиар хохирч үлдэх ёсгүй ээ
2016 оны 07-р сарын 05, 12:18:50
new photo

Засгийн газар тэр дундаа УИХ-ын сонгуульд өвдөг шороодсон Ч.Сайханбилэгийн Засгийн газар хариулцага хүлээх ёстой, “унасан” гэж шаралхаж өс саналгүйгээр ард түмнээсээ уучлалт гуйж, хувьцааны үлдэгдэл болох 100 мянган төгрөгийг хэл амгүй, хэлэлцээ яриагүй өгчихвөл олон хүн баярлана шүү. Ямар хариуцлагагүй, ард түмнээрээ тохуурхаж, сонгуулийн шоу байсан гэдгээ ийм үйлдлээрээ илт нотлон харуулж байгаа арчаагүй нам бэ.

УИХ-ын сонгуулийн өмнөхөн “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн 1072 ширхэг хувьцааны 30 хувь буюу 300 мянган төгрөгийг Засгийн газар худалдан авах шийдвэр гаргасан билээ. Эдийн засгийн энэ хямралтай үед хэдэн төгрөгтэй болж амь амьдралаа залгуулахыг хэн ч хүснэ.

Дөрвөн жил үнэгүй хэвтсэн хувьцаа бага үнэтэй ч амьд орсон нь ард түмний нүдэнд баярын оч ассантай л адил санагдсан шүү дээ. Амьдрал хэцүү байхад өөрсдийн мэдлийн хувьцаанаас зарах нь зөв хэмээн шийдсэн иргэд хувьцааныхаа 30 хувийг Засгийн газарт худалдах хүсэлтээ арилжааны банкуудад гаргаж, бичиг баримтаа заасан хугацаанд бүрдүүлж өгсөн нь үнэн.

Гэтэл яав. Сонгуулийн өмнө 100 100-гаар 200 мянган төгрөг өгчихөөд, сонгууль дууссаны дараа үлдсэн 100 мянган төгрөг дээр новширч луу унжиж эхэллээ. Өчигдөр гэхэд банкуудаар дамжуулан хувь хүний дансанд орчих ёстой байсан мөнгө өнөөдрийг хүртэл алга, бүр чимээ сураг үгүй байна. Зөвхөн үлдэгдэл 100 мянгаас гадна материалаа шинээр бүрдүүлж өгсөн иргэдийн эхний ээлжийн мөнгө ч ороогүй байна.

Арилжааны банкуудын зүгээс санхүүжилт орж ирээгүй гэсэн шалтгаанаар олгоогүй гэх тайлбар хэлж байна. Олон нийтийн сүлжээгээр ч иргэд хувьцааны мөнгө хаачив хэмээн бие биенээсээ сураглаж, сураг ажиг тавин хүлээж сууна. Нэг хэсэг нь “Засгийн газрын шийдвэр тул орох учиртай” гэх бол нөгөө хэсэг нь “АН-ын сонгуулийн шоу учраас орохоосоо өнгөрсөн” хэмээн ярьж халаглаж эхэллээ.

Уг нь Засгийн газраас шийдвэр гаргах үедээ “Хувьцааны мөнгө олгох үйл явц байнга үргэлжлэх тул хэзээ ч хүсэлт гаргаж болно” хэмээн мэдээлж байсан. Гэвч одоогоор хувьцааны мөнгө хэзээ орох эсэх нь тодорхойгүй байна. Дашрамд дуулгахад, хувьцаагаа зарах хүсэлтэй иргэдийг өнгөрсөн сарын 13-наас эхлэн арилжааны банкуудаар бүртгэж эхэлсэн юм.

“Эрдэнэс Тавантолгой” компанийн 1072 хувьцааг эзэмшиж байгаа “Сайн хувьцаа” арга хэмжээний дагуу хувьцаагаа худалдах эрхтэй нэг сая 650 мянган иргэн бий гэж тооцоолсон. Хамгийн сүүлийн мэдээллээр 650 мянган иргэн хувьцааныхаа 30 хувь буюу 322 хувьцааг Засгийн газарт худалдах санал гаргажээ.

Гэхдээ энэ мэдээллээс хойш хүсэлт гаргасан иргэний тоо нэмэгдсэн байна. Ийнхүү хувьцааныхаа 30 хувийг 300 гаар зарах хүсэлтээ гаргасан иргэдийн хувьд 200 мянган төгрөг аваад үлдсэн 100 мянга буюу 10 хувиар хохирч үлдэх ёсгүй юмаа. Яаж ийж байгаад ядаж 10 хувиа эргүүлэн олж авахын тулд иргэд бослого гаргаж тэмцэх ёстой шүү.

Бид нарын хувьцааг худалдаж авчихаад үлдэгдэл 100 мянган төгрөг дээр нь новширч байдаг ямар арчаагүй нам засаг байсан юм бэ. Үнэхээр энэ мөнгийг өгөхгүй бол АН-ынхаан та нарыг ард иргэд бүр улам зэвүүцэж үү гэхээс хайрлаж ойлгохгүй юм шүү. Ядарсан ард түмэнд хувьцааны 300 мянган төгрөг их хэрэг тус болно, ер нь болсон ч гэдгийг битгий мартаарай АН-ынхаан.

Хэвлэх Share
new photo7 тэрбум төгрөгийн өртөгтэй хаусын эзэд буюу "ACEM вилла"-гийн анхны худалдан авагч нар хэн бэ?
new photo“Дүнжингарав”-ын эзэгтэй сайхан аалиараа бусдыг хайлуулсаар
new photoЭрдэнэтчүүд Ч.Ганзориг захирлаа дахин ирвэл алга нижигнүүлэн угтана
new photoСү.Батболдыг оффшор данстай гэдгийг дахин зарлалаа
new photoӨнөө цагийн хүний наймаа, бэлгийн боолчлолын тухай аймшигт баримтууд
new photoБурхад хулгайлсан хэрэгтнүүд чанга дэглэмд сууна
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolcomments.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл бичих



People сэтгүүлээр сонин юу байна вэ?
2016 оны 11-р сарын 16, 12:27:56
Бусад видео

MONGOLCOMMENTS.mn

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.