MONGOLCOMMENTS.mn: | Сонгууль | Нийтлэл | Ярилцлага | Сурвалжилга | Видео | Фото
Холбоо барих
 
 ОНЦЛОХ МЭДЭЭ
Breaking news, Money & Finance    
Фэнг Шүйг ашиглан гэр бүлдээ хэрхэн эерэг уур амьсгал, амжилтыг авчрах вэ? ...
Headlines
Бусад | Сонгууль

З.Энхболд: Бүртгэлийн байгууллага нэг хүн хоёр удаа санал өгөх боломж олгосон байна
2016 оны 07-р сарын 05, 12:09:32
new photo

АН-ын дарга З.Энхболд, МАХН-ын дарга Н.Энхбаярын нар өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд АН-ын дарга З.Энхболд "Энэ сонгуулийн үр дүнг зайлшгүй нягтлах шаардлагатай гэдэг хамгийн наад захын баримтыг та бүхэнд үзүүлье. Дархан-Уул аймагт нэг хүн хоёр удаа санал өгсөн байна. Манай бүртгэлийн байгууллага тэр хүнд хоёр удаа санал өгөх боломж олгосон байна. Намуудын ажиглагч нар энэ талаар гомдол гаргасан байсан. Гомдолд утгагүй хариулт өгсөн байсан.

Энэ юу харуулж байна вэ гэхээр сонгуулийг дээрээс нь будлиантуулсан байна. Бүх тойрог буюу 76 тойрог дээр нарийн шалгалт хийлгүйгээр чуулган хуралдуулах нь хууль бус гэдгийг дахин хэлмээр байна. Дахин нэг факт илэрлээ. Манай ихэнх нэр дэвшигчид 60 орчим хувьтай ялж байгаад үдээс хойш гэнэт ялагдсан. Энэ бүгдийг нягталж шалгалгүйгээр чуулган хуралдуулах гэж байгаа бол туйлын харамсалтай байна. Энэ бол төрийн эрхийг хууль бусаар булаан авах гэмт хэрэг. Зөвшилцөл хийгдээгүй. Н.Энхбаяр бид хоёрт бичиг ирсэнгүй. Одоо бид хоёр Ерөнхийлөгчтэй орж уулзана" гэв.

МАХН-ын дарга Н.Энхбаяр “Сонгуулийн үр дүн луйвар булхай болгох, хууль зөрчсөн үйл ажиллагаа давамгайлж байна. АН”-д ард түмэн шүүмжлэлтэй хандсан. Гэхдээ ингэлтээ АН доошоо орох ёсгүй. МАХН-д ч бас ганц суудал ирлээ. Луйвардлаа луйвардлаа гэхэд ийм өндөр байж болохгүй. МАН 65 суудал авлаа. Гэхдээ 65 суудал автлаа нэр хүндтэй болоогүй. МАН одоо томилгоогоо хийгээд эхэлчихлээ. Өчигдөр “Эрдэнэт” үйлдвэрийг хотын захирагч байхдаа хамаг  газрын наймааг үүсгэн Ч.Мөнхбаяр удирдахаар болсон байна. УИХ хуралдаагүй байхад томилгоогоо хийгээд эхэлчихлээ. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ бүхнийг дэмжиж, зохион байгуулаад байгаа юм шиг харагдаж байна. Бид үүнтэй эвлэрэхгүй.  МАХН-ыг бүрэн эрхийнхээ дагуу би л төлөөлөх ёстой. Гэтэл надтай огт уулзаагүй байж, МАХН-тай зөвшилцсөн гэж ярьж болохгүй” гэсэн юм.

Мэдээллийн үеэр УИХ-ын гишүүн Х.Баттулга “Баянхонгор аймагт өчигдөр шүүхийн шийдвэр гарч, луйврын сонгууль болсныг нь батласан байгаа. Энэ удаагийн сонгууль бол эртнээс бэлтгэлээ хийж, хүчний бүх байгууллагуудыг өөрийн талдаа оруулсан сонгууль болсон. Увс, Баян-Өлгий аймгууд дээр царцааны асуудал шүүхийн шатанд батлагдана гэдэгт бид итгэлтэй байгаа” гэж тодотголоо.

Хэвлэлийн хурал хийсний дараа АН, МАХН-ын дарга ерөнхийлөгчтэй  уулзаж, анхдугаар чуулган хуралдуулах товыг зарласан зарлиг нь холбогдох хууль тогтоомжууд зөрчиж буйг сануулж, сонгуулийн үеэр гарсан зарим зөрчлүүдийг хуулийн хүрээнд шалгасны дараа хуралдуулах санал тавихаар албан өрөө рүү нь явлаа.

 

Хэвлэх Share
new photoШ.Батхүүд 32 сая ам.доллар зээлүүлж байсан Г.Алтангийн хүү Э.Сүрэн гэж хэн бэ?
new photoТөр тэргүүлэх хүнд боловсролоор нь босго тогтооё
new photoБүсгүйчүүдийг дарсанд уруу татагч буюу АЖ Н.Сувдын шинэхэн бэр
new photo"Сөүл" Д.Өнөрболор Г.Алтантүрүүгийн шинэ хүнд ямар бэлэг илгээв?
new photoНалайхын Засаг дарга Ч.Раднаабазарын ивээн тэтгэсэн уралдааны үеэр ээж, хүү хоёр машинд дайрууллаа
new photoЮун Ерөнхийлөгчийн сонгууль, М.Энхболдоос унаач хүүхдийн амь нэхье
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolcomments.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл бичих



0Зочин 2017-02-06, 06:51:49
Shuurhai zar geed orhoor tsagiin ajil gesen togtson vnlgeetei zar ih bn dandaa 18 19 geh yum biee vnelhiig ni huil\r\n

Малчдын улсын зөвлөгөөн болно
2017 оны 05-р сарын 23, 02:36:36
Марафончин Ц.Сандуй
2017 оны 05-р сарын 22, 05:01:00
Дэлхийн удирдагчдын боловсрол
2017 оны 05-р сарын 22, 11:05:45
Бусад видео

MONGOLCOMMENTS.mn

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.