MONGOLCOMMENTS.mn: | Сонгууль | Нийтлэл | Ярилцлага | Сурвалжилга | Видео | Фото
Холбоо барих
 
 ОНЦЛОХ МЭДЭЭ
Breaking news, Money & Finance    
BMW бүрэн автомат жолоодлоготой машинаа 2021 онд худалдаална ...
Headlines
Бусад | СОДОН МЭДЭЭ

Диснейн кинонуудын бидний анзаараагүй нууцууд
2016 оны 07-р сарын 04, 01:34:55
new photo
Мэдээж Диснейн хөгжилтэй, хөөрхөн хүүхэлдэйн киног үзэж өсөөгүй хүн гэж ховор. Бидний хүүхэд нас, хөөр баяртай үргэлж хамт байсан бүтээлүүдэд урьд өмнө нь анзаарч байгаагүй олон зүйлс бий гэдгийг та эндээс мэдэх болно. Зарим нь бүр үнэхээр сонирхолтой, ангаймаар зүйлс байна гээч! Ингээд та бүхэндээ Диснейн хүүхэлдэйн кинонуудад нуугдсан хачирхалтай давхцлуудыг хүргэе.
Диснейн кинонуудын бидний анзаараагүй нууцууд
 

1 Лусын дагина

Бидний сайн мэдэх "Бяцхан лусын дагина" киноны Ариэлийн дүрийг жүжигчин Алисса Милано (Alyssa Milano)-аас сэдэвлэн бүтээсэн байдаг. Анхандаа үүнийг Алисса өөрөө ч мэдээгүй байжээ. Ариэлийн хөдөлгөөн бүрийг зурахдаа Аллисагийн дүр төрх, зураг зэргийг ашигласан гэх бөгөөд тэрээр Ариэлийн хар зургийг хараад л өөрийгөө гэдгийг таньсан гэдэг. 

Лусын дагина

2 "Apple" компани

Диснейн харьяа "Пиксар" нь ихэнх кинондоо “Apple” компанийг сурталчилдаг байна. Учир нь “Apple”-ийн үүсгэн байгуулагч Стив Жобс (Steve Jobs) нь Пиксар компанийг байгуулахад гар бие оролцсон байдаг юм. Хэрэв та сайн ажаад харах аваас бараг бүх уран бүтээл, кинонд "Apple" компанийн лого, тэмдэг ямар нэгэн байдлаар дүрслэгдсэн байдгийг олж харах болно. 

"Apple" компани

3 Нэг нохой хоёр кинонд

"Ratatouille" хэмээх авьяаслаг хархны тухай өгүүлэх хөгжилтэй кинонд нэгэн нохойны сүүдэр дүрслэгдэн гардаг. Гэхдээ тус сүүдэр нь энгийн нэг нохойных биш "Up" киноны Даг гэх нохойны сүүдэр болж таарав. Тэр ч авьяастай нохой бололтой. Олон кинонд "дүр бүтээгээд", алдар нэрээ цуурайтуулж явна шүү дээ. Энэ мэтчилэн нэг амьтан олон кинонд дүрслэгдэх явдал удаа дараа тохиолдсоор байгаа нь нэг удаагийн хар зургаа ахин дахин ашигласны илрэл билээ. 

Нэг нохой хоёр кинонд

4 Хорон санаатнууд

Нуруугаар хүйт даам, нууцлаг хоолойт хорон санаатнууд бол Диснейн кинонуудын хамгийн гол шигтгээ байдаг. Гэхдээ "Үнсгэлжин"-гийн хойд эх болон "Нойрсож буй гүнж" киноны Малифесэнт нарын хоолойг нэг эмэгтэй оруулсан ажээ. Түүнийг Элеонор Одли (Eleanor Audley) гэдэг бөгөөд өдгөө насан эцэслэсэн боловч түүний өвөрмөц болоод бардам хоолой үүрд мөнх бидний сэтгэлд хадаастай үлдсэн юм. 

Хорон санаатнууд

5 Бэмбигийн ээж

Хүн бүрийн сэтгэлд хоногшин үлдсэн хөөрхий Бэмбигийн ээж түүнийг орхин тэнгэрийн орон руу оддог. Мэдээж тэрхүү дүрслэл нь хүн бүрийг сэтгэлийн утсыг хөндөж, эрхгүй нулимсыг нь урсгадаг юм. Гэтэл тэрээр "Ширэнгэн ойн түүх" кинонд ч мөн гардаг бөгөөд түүгээрээ өөрийгөө үхээгүй гэдгийг ч батлаад авсан аж.

Бэмбигийн ээж

6 Ээрүүл

"Нойрсож буй гүнж" киноны Аврора гүнж нэгэн нууцлаг газарт очиж, ээрүүлийн хурц үзүүрт хуруугаа хатган үхэдхийн унадаг билээ. Хүн бүр л тэр хаана, яаж яваад ээрүүлд хатгуулчихав хэмээн алмайрч хоцорсон нь лавтай. Харин үүний хариулт болгон Дисней кино компани "Tangled" киног бүтээсэн бөгөөд Рапунзелийн өрөө нь өнөөх нууцлаг агуй байсан болохыг түүний өрөөнд байрлах хурц үзүүрт ээрүүл нотолно. 

Ээрүүл

7 Ханс ханхүү

Хаант улсын эзэн болох шуналтай, дээрэнгүй зант Ханс ханхүү "Frozen" киног чимсэн гэдэгтэй маргах хүн байхгүй болов уу. Тэрээр энэ дүрээрээ нэлээдгүй нэр алдарт гарч чадсан бөгөөд түүний хөшөөг хүртэл Диснейн зохиомол Сан Францко хотод байрлуулсан нь "Big Hero 6" кинонд дүрслэгдэн гардаг юм шүү. 

Ханс ханхүү

8 Энди болон Элли

Энди бол дүрсгүй тоглоомнуудын эзэн (Тоглоомын түүх кино). Харин Элли бол "Up" киноны өвгөн Карлын эхнэр билээ. Гэтэл Эндигийн ханын самбарт Эллигээс ирсэн захидал байх юм. Магадгүй Элли, Энди хүүгийн эмээ эсвэл нагац эгч нь байсан ч юм билүү? Тэдний харилцаа ч үнэхээр толгой эргэм юмаа.  

Энди болон Элли

9 Жок бол жинхэнэ од

Маш олон амьтад, тэр дундаа нохойны тухайн кинонд сэтгэлд хоногшсон дүрүүдийг бүтээсэн Жокыг алдаршуулъя. Тэрээр "101 гөлөг" кинонд тоглож, бяцхан гөлөгнүүдийг оргоход тусладаг, "Lady and the Tramp"  кинонд туслах дүр бүтээдэг төдийгүй өөр олон кинонд хальт гарч өнгөрдөг байна шүү. Үүнээс нь үүдэн түүнд гавъяат цол өгөхөд ч багадна гээч. 

Жок бол жинхэнэ од

10 Мэрилин Монро

Та хүүхэлдэйн киноноос Мэрилин Монрог харж байсан уу? Хэрэв сайн анзаарвал “Геркулес” киноны дуу болох “Zero to Hero” клипэнд ч брэнд зогсолтоороо зогсож харагддаг. Мэрилин Монрог секс бэлэг тэмдэг гэдэг боловч хүүхдүүдийг ч мөн түүнд дуртай байна гэж үзсэний үндсэн дээр ийнхүү дүрслэн харуулжээ. 

Мэрилин Монро

11 Олны танилууд

"Бяцхан лусын дагина" киноны нэгээхэн хэсэг болох лусын хаан ард иргэдтэй тушаалаа буулгаж байх чухал үед бидний сайн танилууд болох Микки хулгана, Дональд галуу нар сууж харагдана. Тэд ч үнэхээр гайхалтай юмаа. Газар, уснаа зэрэг амьдарч чадна гэдэг тэр бүр тохиолдоод байдаггүй ховор чадвар шүү. 

Олны танилууд

12 Яагаад ихэнхи дүрүүд ээжгүй байдаг вэ?

Диснейн ихэнхи хүүхэлдэйн киноны гол дүрүүд нь ээжгүй, хүнд амьдрал туулж өссөн байдаг билээ. Үүний учир нь Дисней кино компанийг үүсгэн байгуулагч Волт Дисней (Walt Disney) багадаа ээжийгээ хүнд өвчний улмаас алдаж байсан аж. Тэрээр бүтээлүүдээрээ дамжуулан өөрийн мэдэрсэн зовлон шаналал, ганцаардал зэргээ гаргахыг зорьдог байсан гэдэг. 

Яагаад ихэнхи дүрүүд ээжгүй байдаг вэ?

 

Хэвлэх Share
new photoЭмч нар тайгад хүүхэд эх барьж, онцгойнхон баавгай хөөж байж
new photoДолоон ихэр 18 нас хүрлээ
new photoЮулон хотод нохойн махаар хийсэн хоолны үзэсгэлэн гаргажээ
new photoӨнөөдөр хятадууд 10 мянган нохой иднэ
new photoДэлхийн хамгийн хачирхалтай улс төрийн намууд
new photo60 НАСНЫ ЗӨРҮҮТЭЙ ХОСУУД СЕКСИЙН НУУЦАА ЗАДАЛЖЭЭ
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolcomments.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл бичих



People сэтгүүлээр сонин юу байна вэ?
2016 оны 11-р сарын 16, 12:27:56
Бусад видео

MONGOLCOMMENTS.mn

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.