MONGOLCOMMENTS.mn: | Сонгууль | Нийтлэл | Ярилцлага | Сурвалжилга | Видео | Фото
Холбоо барих
 
 ОНЦЛОХ МЭДЭЭ
Breaking news, Money & Finance    
Фэнг Шүйг ашиглан гэр бүлдээ хэрхэн эерэг уур амьсгал, амжилтыг авчрах вэ? ...
Headlines
Бусад | PHOTO news

Б.Маралжингоо “Яг түүн шиг” шоунд дахин яллаа
2016 оны 07-р сарын 04, 11:18:30
new photo

“Боловсрол суваг” телевизийн дэлгэцнээ албан ёсны эхртэйгээр гарч буй “Яг түүн шиг” шоуны хагас шигшээ тоглолт өчигдөр /2015.07.03/ болж өндөрлөлөө. Уг шоуны хагас шигшээ тоглолтын шилдэг оролцогчоор дуучин Б.Маралжингоо Германы дуурийн алдарт дуучин Diana Damrau-г тун чадварлаг дууриаж, шүүгчдээс өндөр үнэлгээ авч чадсан юм.

Дуучин Б.Маралжингоо анх удаа дуурийн ари дуулсан байгаагаа хэлж байв. Тэрээр өөрийн фэйсбүүк хуудаснаа “Намайг өнөөдрийг хүртэл дэмжиж, үнэлж, дотроос минь асааж гэрэлтүүлэн хэчнээн хүнд байсан ч даваад гарах урмыг өгсөн та бүхэндээ үнэхээр их баярлалаа. Сонгодог дуурийн урлаг өөрөө тэнгэрлэг, хэчнээн тустай урлаг болохыг харж биширч байснаас өөрийн бие, дуу хоолойгоор ингэж мэдэрч байсангүй. Монголын минь энэ урлагт нас биеэ зориулж яваа бүх уран бүтээлчдийг чин сэтгэлийн гүнээс хүндэтгэн биширч байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцжээ.

Өнгөрсөн ням гарагт оролцогчдын бие биедээ өгдөг оноогоор дуучин Э.Энхзол есөн оноо авч тэргүүлсэн бол шүүгчдийн оноогоор дуучин Б.Маралжингоо 42 оноог авсан юм. Хагас шигшээ тоглолтын үеэр уг шоуны үзэгчдийн мессеж саналын оноог нэмснээр дуучин Б.Маралжингоо нийт 269 оноогоор дахин ялагч болов.

Хагас шигшээ тоглолтод алтан гургалдай Vitas”-ыг дуучин П.Баярцэнгэл, рок эмээ Tina Turner”-ыг загвар өмсөгч С.Сарнай, халуухан бүсгүй “Beyonce”-г жүжигчин Н.Мөнхсоёл, рок-н-роллын хаан Elvis Presley”-г загвар өмсөгч Э.Энхболд, шөнийн хатан хаан Diana Damrau”-г дуучин Б.Маралжингоо, царайлаг залуу “Justin Timberlake”-г дуучин Б.Амархүү, алдарт “Christina Aguilera”-г дуучин Э.Энхзол, хүчтэй хоолойтой “Freddie Mercury”-г дуучин Л.Ган-Эрдэнэ нар тун чадварлаг бөгөөд адилхан дууриалаа.

Харин “Яг түүн шиг” шоуны хагас шигшээ тоглолтын үеэр хамгийн бага оноотой хоёр оролцогч болох загвар өмсөгч С.Сарнай 204, жүжигчин Н.Мөнхсоёл 214 оноотойгоор шоунаас хасагдлаа. Дашрамд дуулгахад өнгөрөгч долоо хоногийн шоуны оролцогчдын дүр хувиргалтыг ОХУ-д зохион байгуулагдсан “Один в Один” шоуны туршлагатай нүүр хувиргагчид хийж гүйцэтгэсэн байна. Уг шоуны шүүгчдийн хувьд “Оролцогчдын нүүр хувиргалтыг маш адилхан дууриалгасан байна” гэсэн үнэлгээг өгч байлаа. “Яг түүн шиг” шоуны шилдгийн шилдэг оролцогч тодрох мөч энэ сарын 10-нд болох бөгөөд энэ удаа шоуг зохион байгуулагчдын зүгээс оролцогчид өөрийн хүссэн алдартны дүрд хувирах боломжийг олгож байгаа ажээ.


Шоуны оролцогчид дараах дүрд хувирсан.

 

Камертон хамтлагийн дуучин Л.Ган-Эрдэнэ: Дуучин “Freddie Mercury”
Камертон хамтлагийн дуучин Л.Ган-Эрдэнэ: Дуучин “Freddie Mercury”

 

Жүжигчин Н.Мөнхсоёл: Дуучин “Beyonce”
Жүжигчин Н.Мөнхсоёл: Дуучин “Beyonce”
Загвар өмсөгч Э.Энхболд: Дуучин “Elvis Presley”
Загвар өмсөгч Э.Энхболд: Дуучин “Elvis Presley”
Дуучин Б.Маралжингоо: Дуучин “Diana Damrau”
Дуучин Б.Маралжингоо: Дуучин “Diana Damrau”
Загвар өмсөгч С.Сарнай: Дуучин “Tina Turner”
Загвар өмсөгч С.Сарнай: Дуучин “Tina Turner”
Дуучин П.Баярцэнгэл: “Vitas”
Дуучин П.Баярцэнгэл: “Vitas”
Дуучин Э.Энхзол: Дуучин Christina Aguilera
Дуучин Э.Энхзол: Дуучин Christina Aguilera
Дуучин Б.Амархүү: Дуучин Justin Timberlake
Дуучин Б.Амархүү: Дуучин Justin Timberlake

 

Хэвлэх Share
new photoӨмссөн пальто, тавьсан малгай этгээд байна уу?
new photoШат шатаар ахиж, сайдын эхнэр боллоо
new photoГ.Мэнд-Амар хүүхдийнхээ тэтгэмжийг өгөхгүй луу унжиж, шүүхийн өмнө мэлзсээр байна
new photoМөддөө л моодноос гарахгүй шүү
new photoАварга Н.Түвшинбаярын аз жаргалтай гэр бүл
new photo“Говь”-ийн нүүр царай болсон Т.Оюун-Эрдэнэ хүүтэй болсноо зарлав
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolcomments.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл бичих



0Зочин 2016-07-09, 10:31:05
wow.cool blaa.jujigchin boloh gej bgaa humuudt ih ergelzee toruulsen mash shudarga hemjuurtei goe temtseen bolson.mongolchuud iim hemjeend ochson biluu gej bi ih tsochirdson.shocked.

Малчдын улсын зөвлөгөөн болно
2017 оны 05-р сарын 23, 02:36:36
Марафончин Ц.Сандуй
2017 оны 05-р сарын 22, 05:01:00
Дэлхийн удирдагчдын боловсрол
2017 оны 05-р сарын 22, 11:05:45
Бусад видео

MONGOLCOMMENTS.mn

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.