MONGOLCOMMENTS.mn: | Сонгууль | Нийтлэл | Ярилцлага | Сурвалжилга | Видео | Фото
Холбоо барих
 
 ОНЦЛОХ МЭДЭЭ
Breaking news, Money & Finance    
BMW бүрэн автомат жолоодлоготой машинаа 2021 онд худалдаална ...
Headlines
Бусад | Нийтлэл

Улсын баатрын дараа Улаанбаатарыг хэн удирдах вэ?
2016 оны 07-р сарын 01, 12:21:22

Дөрвөн жилийн өмнө Ардчилсан нам ув улаан Улаанбаатар хотыг хүлээн авч, яг л Д.Нацагдоржийн зохиолд гардагчлан хуучин хүүг шинэ хүү болтол нь энэ хугацаанд өөрчилсөн юм.

Үүний дараа Улаанбаатар хотыг хүлээн авч байгаа МАН-ын нийслэлийн удирдлагуудад тэр хэрээр хүндхэн ачаа ирж байгаа нь хэнд ч ойлгомжтой харагдана. Товчхондоо бол Улаанбаатар хотыг удирдана гэдэг урьд урьдынхаас өндөр босготой ажил болж хувирчээ.

Нийслэлийн удирдлагууд юу хийдгийг, чухам юу хийх ёстойг хэн ч хэлж мэддэггүй байсан “хөмөрсөн тогоо” шиг харанхуй үеийг халж, шинэ хэм хэмжээ, шинэ жишгийг авчирч чадсан Э.Бат-Үүлийн багийнхан түүхэн үүргээ гүйцэтгээд тахимаа өгч байна.

Тэдний халааг авах МАН-ын удирдлагуудад шандас шалгах чангахан давааг үлдээчихлээ.Илүүрхэж давах, эс чадваас эн зэрэгтэй үргэлжлүүлэх их сорилго НИТХ-ын сонгуульд ялалт байгуулсан МАН-ынхныг ийнхүү угтан авч байна.

 Харин энэ сорилгыг сөрж давах бэлтгэлтэй, чадвартай МАН-ын удирдлагууд чухам хэн байх бол?! Хэдийгээр энэ нь МАН-ын дотоод хэрэг, боловсон хүчний асуудал мэт боловч шинэ улаанбаатарчууд Та бүхний танил “хуучин хүү” байхаа хэдийнэ больсон учраас хүсэл захиалгаа илэрхийлэх, захиалгад нийцэж байгаа эсэхийг хянах хэмжээнд хүртлээ боловсорсныг басхүү санана биз ээ. 

Энэ удаагийн сонгуулийн үр дүнгээр МАН нийслэлд ч мөн ялгаагүй үнэмлэхүй ялалт байгуулсан ч нөгөө талд АН ялагдал хүлээсэн гэж бодвол эндүүрэл болно. Түүхэндээ нийслэлийг удирдаж үзээгүй Ардчилсан нам анхны боломжоо амжилтаар дүүргэж чадсаныг юуны өмнө хүлээн зөвшөөрч, баяр талархал илэрхийлэхээс МАН-ын шинэ багийн ажил эхлэх ёстой байх. Иргэдэд энэ нь таалагдана, эергээр шинэ багт нэмэх оноо авчирна гэдэгт ч эргэлзэх хэрэггүй болов уу. 

Дэлхийн хамгийн хүйтэн нийслэл, хэтэрхий замбараагүй төлөвлөлттэй Улаанбаатар өнгөрсөн дөрвөн жил үнэхээр өөрчлөгдсөн ч шийдэгдээгүй асуудлууд тэрхүү өөрчлөлтүүдээс хэдэн арав дахин олон. Энэ бүхэн нь нийслэлийн шинэ удирдлагуудад шандсаа шалган харуулах нэгэн талын боломж, талбар, орон зай юм. Тэнд ямар “тоглолт” хийхийг төсөөлөн харж, төлөвлөж чадсан боловсон хүчнүүд МАН-д нэг, хоёроор тоологдохооргүй олон байгаа гэж бас найдаж байна.

Тухайлбал, өнгөрсөн дөрвөн жил НИТХ-д сөрөг хүчний үүргийг хангалттай сайн гүйцэтгэж, тэр хэрээр улстөрчийн хувьд өөрийгөө боловсруулсан Д.Амарбаясгалан яагаад Нийслэлийн Засаг дарга байж болохгүй гэж?! Уг нь МАН-ын дүрмээр хотын мээрийн суудал нийслэлийн намын даргад хуваарилагдах учиртай ч өнөөхөндөө тэрбээр Ц.Сандуйгаас илүү санал, дэмжлэг авахаар харагдаж байгаа юм.

Учир нь Нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуй өмнө нь нийслэлийн удирдлагад нэлээд өндөр албан тушаал хашиж байсан туршлагатай ч Э.Бат-Үүлийн багийн дараа бол мань эр шинэ хотын нүүр царай болон гарч ирэхэд хэтэрхий хуучдана. Ардчилсан намын энэ удаагийн ялагдлыг “ялалт” болгон хувиргаж байгаа яах ч аргагүй хүчин зүйл нь түүндээ байгаа юм. Өндөр босго, чанга сорилтыг өмнө нь өрж тавьчихаад тахимаа өгсөнд л Ардчилсан намын “ялалт” оршиж буй юм.

Хотын хуучин удирдлагуудын газрын болон албан тушаалын наймаанд гар бие оролцсон муу нэртэй Ц.Сандуй цаг үеийнхээ шаардлагыг мэдэрч, өөрөө өөртөө ёсзүйн шаардлага тавьж чадвал хотын мээрийн албан тушаалаас сайн дураараа татгалзах болов уу гэсэн таамаглал байна.

Хөмөрсөн тогооноос гарч, хорвоо дэлхийтэй танилцахаа шахсан шинэ нийслэлийн маань шинэ дарга чухам байх бол гэдэг нь сонирхол татах сонголт яах аргагүй мөн. Тэгэхдээ энэ албан тушаал өмнөх багийн ажлыг өөр түвшинд хүргэх бяд шалгаж, бяр шаардах нь тодорхой байгаа учраас тийм ч зөөлөн суудал биш юм.

Хэвлэх Share
new photoД.Дорлигжав Х.Тэмүүжинд ямар хариу барих бол?
new photoНаадмын тухай миний бодол
new photoТос тойрсон үлгэр хэзээ жаргах вэ?
new photoБ.Лхагвасүрэн: Монголчууд минь ээ, энэ чинь дайн биш, сонгууль!
new photoМонголыг зорих жуулчдын тоо зургаан хувиар өсчээ
new photoАялал эхэллээ, амрагчдаа угтахад бэлэн үү?
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolcomments.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл бичих



Б.Сэр-Од мөнгөн медаль хүртлээ
2017 оны 04-р сарын 17, 01:00:02
Бусад видео

MONGOLCOMMENTS.mn

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.